Эрдэнэт хот, 5-7а байр +976 9969-4499 info@erdenetpark.mn

Технологи дамжуулах төв

Инноваци Экосистем
Технологи дамжуулах төв

Технологи дамжуулах төв

Технологи дамжуулах төв инновац, технологийн судалгаа хийх, өөрийн судлан бий болгон болон гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллагын бүтээлийг хувийн хэвшилд дамжуулах чиглэлд үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Цахим Эрдэнэт-1 хөтөлбөр

Технологи дамжуулах төв 2021 оноос ухаалаг, цахим хот байгуулах "Цахим Эрдэнэт - 1" хөтөлбөр боловсруулах суурь судалгаанаас эхлээд хэрэгжүүлэгч төслийн нэгжийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 2023 оны байдлаар хөтөлбөрийн томоохон зорилтуудад үр дүн гарч эхэлсэн бөгөөд тэдгээрийг хувийн хэвшилд шилжүүлэх, цаашид хотын хэмжээнд ISO 37100 олон улсын цуврал стандарт нэвтрүүлэх, орон нутгийн мэдээллийн технологийн салбар, цахим шилжилт, ухаалаг хот байгуулах стратеги боловсруулан ажиллаж байна.

Smart Erdenet апп

“Цахим Эрдэнэт - 1" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн Смарт Эрдэнэт гар утасны платформыг Мобиком корпорацийн Монгол контентын баг хамт олонтой хамтарч хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэн, одоогийн байдлаар байнгын 1407 идэвхтэй хэрэглэгч хэрэглээндээ нэвтрүүлсэн байна. “Смарт Эрдэнэт” аппликейшн нь “Төр-Иргэн-Бизнес эрхлэгч”-ийн уялдаа холбоог цахимжуулан “Бидний цахим шилжилт” гэсэн уриан дор Эрдэнэт хотын нийт хүн амын 80%-д хүрч ажиллах зорилготой ажиллаа үргэлжлүүлсээр байна.

Эрдэнэт хот, 5-7а байр +976 9969-4499 info@erdenetpark.mn

© Эрдэнэт ШУТП